2007-10-24 09:39:08
Энэ бол баян болох арга
Энэ бол ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалт
Энэ бол сургалтын сонгодог хэлбэр
Энэ бол баячуудын нууц
Энэ тоглоомыг “BusinessMind” компаниас эрхлэн гарсан юм байна. Тус тоглоомын талаар хийж бүтээсэн хүмүүстэй нь уулзаж сонирхоход уг тоглоом нь хүүхэд залуучуудад эдийн засгийн боловсрол олгох, бизнес эрхлэх арга барилд уралцах, мөнгөний харилцаа, мөнгөний утга учрыг сайтар танин мэдрэх, хүмүүсийн хоорондын эдийн засгийн харилцаанд хэрхэн хандах, улмаар бие дааж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, бизнес алдаа оноо гэж юу болох зэргийг тоглоомын аргаар хялбар ойлгуулахад энэхүү тоглоомны зорилго оршдог гэж тайлбарлалаа. Түүнээс гадна хүүхэд залуучууд энэ тоглоомоор дамжуулан банк гэж юу болох мөнгө зээлэх, зээлдүүлэх, түүний хүү, торгууль болон ашиг орлого, зардал түрээс гэх мэт эдийн засгийн үндсэн ойлголтыг сайтар мэдээд зогсохгүй өөрсдөө тоглож, мөнгө зээлэх түүнийхээ хүүг төлөх, мөнгө хадгалуулах, үр ашгийг нь тооцох бүрэн боломжтой байдаг юм байна.
"“Саятан” тоглоом-Зөвхөн баячуудад бус баяжих аргад суралцахыг хүссэн хүн бүхэнд хэрэгтэй тоглоом" цааш унших » 2007-08-28 20:51:12
- НВЦ-ä Шинэ савлагаатай орос өндөг
Харагдахаас биш хагалах гэм үгүй,
Хайрцагнаас хадгалах хүртэл шидтэй
Хэрэглэгчээ хүндэтгэсэн соёлтой хэрэглээ
Хэнд ч таалагдах Европ стандарт
Өндөглөх, Үйлдвэрлэх, Савлах, Зөөх, Худалдах бүгд соёлжсоон. Одоо зөвхөн соёлтой идэх л үлдлээ…
- Женерал тек Life цэвэр ус
Рашаан гэж андуурав, Тураадаг гэж эндүүрэв,
Амьдралын салшгүй эрдэс, Аманд урсах амин эрдэнэ
Хүн бүрийн энгийн хэрэглээ,
Хүргээд өгөх соёлтой худалдаа,
Амин цагт рашаан, турах цагт хүнс, идэх цагт шингэн, уух цагт ундаа, туулах цагт гол, сэлэх цагт далай.
Амь, амьдралын алт шиг шингэн LIFE
- OБ Чипс Message chips
Дурлахгүйгээр үнсэлцдэг цагт
Ярихгүй идэж ойлголцох,
Янагийн уянгатай шивнэдэг
Янзын гоё шаржигнуур,
Ядсан дурлагчид шүлэг болох,
Ядарсан оюутанд хоол болох,
Даамай нэгэнд хачир болох,
Дандаа мэдрэгдэх халуун амт,
- Урбанек Урбанек салатаар
Европ амтыг Монгол руу зөөж,
Европ соёлыг хэрэглээгээр нь дамжуулж,
хүн олны дунд “Хоол ч, хольц ч” болон тодорсон,
амтлаад салахын аргагүй алдарт Урбанек салатны дээж,
Бөхчүүд идэхээр цол нэмдэг,
Бүсгүйчүүд идэхээр гоолиг болдог
Эзэн нь идэхээр хөгжил ярьдаг
Ид шидийн хэрчсэн ногоо
- Хүнс комплекс Хиамаар
Махсаг Монголын шинэ хэрэглээ
Манай орны онцлог технологи
Зоогийг гоёх зочны идээ,
Зон олны тансаг хэрэглээ,
Анд явахдаа ч ганзагалдаг,
Аянд явахдаа ч мартдаггүй
Амтлавал дахин татагдах,
Аятайхан гүзээлсэн өег хүнс
- Бурхан Халдун Чанар архиар
Шимэн шимэн уух шимийн идээний дээж,
Шилэн шилэн сонгох шилмэл чанарын охь
Шимтэн шимтэн өргөх Бурхан халдуны бүтээгдэхүүн
Шилэн дотор савласан шингэн буудайн ЧАНАР.
- Сутайн гоёл Уран хийцэт бүтээгдэхүүнээр
Он цагийн уртад үнэ цэнээ өсгөх,
Одоо үеийн цагт гоёл, хэрэглээ болох,
Ороо бусгаа цагт мөнгө болон хөлжүүлэх,
Нэгэн цагийн хатуу эд, энэ цагийн чамин эд
Уран дархан нь Монголынх,
Ухаан соёл нь Эртнийх,
Эдлэж хэрэглэх нь ирээдүйнх,
Энэ цагийн бүтээл СУТАЙН ГОЁЛ ХИЙЦ
2007-08-28 20:48:32
Брэнд гэж юу вэ? Энэ бол нэг талаас зүгээр л нэршил. Нөгөө талаас шилдэг технологи, чанар, нэр хүнд гэсэн үг. Иймээс энэ нэршлийг хэдэн зуун сая долларын өртөгтэй болтол чанар нэр хүндийг нь хадгалах гэдэг амаргүй бөгөөд нэлээд урт хугацааны нөр их хөдөлмөрийн үр дүн. “Дээр үед нэгэн хаан тухайн орондоо нэртэй уран зураачийг дуудаад хөргөө зуруулахаар захиалжээ. Төдөлгүй гурав хоногийн дараа зурж дуусгаад аваад ирж гэнэ. Хаанд ч их таалагдаж, үнэхээр сайхан зурсан байлаа. Хаан баярлаж талархсанаа илэрхийлээд ажлын хөлсөнд хэдэн зоос өгөх вэ гэхэд зураач 100 алтан зоосоор үнэлжээ. Хаан гэнэт цочирдож, “Үгүй чи энийг гуравхан өдөр зурчихаад яахаараа ийм их мөнгө нэхдэг билээ” гэхэд зураач, “Би энэ зургийг гуравхан хоногт зурдаг болохын тулд гучин жилийн амьдрал, хөдөлмөрөө зарцуулсан гэдгийг хаантан та мартаад байх шиг байна” гэсэн гэдэг. Тэгэхээр брэнд гэдгийн мөн чанар энд л оршин байдаг байна. Түүнийг хэн нэгэн дуурайх гэж оролдох хэдий ч чанар чансааг нь хэзээ ч гүйцэхгүй. Дэлхийн нэгэн томоохон брэндийн сурталчилгаан дээр “Брэнд таныг хэзээ ч хүнд байдалд оруулахгүй” гэж бичсэн байсныг санаж байна.
"Брэндүүдийн цэцэрхэл" цааш унших »2007-08-28 20:45:42
Диваажин. Диваажин гэхээр бүх л зүйл нь амгалан тайван, үргэлж аз жаргал, инээд, баяр хөөрөөр дүүрэн байдаг мэтээр хүний сэтгэлийн гүнд баригдсан гайхамшгийн орныг хэлдэг. Энэ орон бол бусдын төсөөллөөс улбаалан хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийн угт суурийг нь тавьж, мөрөөдлийн гэгээн бодлоор өнгө будгийг нь будсан үхэлгүй мөнхийн орон юм. Энэ диваажинд хүнийг “хайр” л хүргэдэг гэдэг.
"Диваажингийн цэцэг" цааш унших »2007-08-27 15:42:16
Шилэн гадаргууны шидэт хальс
Нийгмийн хөгжил асар хурдацтай явагдаж байна. Энэ нь бидний сайных ч биш, дэлхий нийтийн хөгжлийн хурд тасарч өгч байна. Бид ч яахав бэлэн бүтээгдэхүүн импортлоод л хоцорчихгүйн тулд үйлдвэрлэдэггүй юмаа гэхэд ядаж хийснийг нь хэрэглэхээс хоцрохгүйг хичээж яваа улс. Дэлхийн хөгжлийн хандлага бидэн дээр нэгэн адил үйлчилж олон улсын шилдэг брэндүүдийг мэдэх болж заримыг нь бүр хэрэглэдэг болоод байгаа. Дэлхийн брэнд гэхээр бидний төсөөлөлд бат, бөх чанар найдвартай эдэлгээ хэмээн төсөөлөгддөг байсан бол одоо төсөөлөхөд ч багадахаар “их үр дүн, итгэл төгс хэрэглээ” түүний цаана оршин байдаг байна. Үүнийг дэлхийн гайхамшигт нэгэн хамгаалалтын “хальс”-аар тодотгон авч үзье. Хальс гэхээр “condom” гэж хальт эндүүрэв. Түүнээс найдвартай хамгаалдаг шидэт хальсны тухай өгүүлье.
"Дэлхийн шилдэг Брэнд ээ гэж … ёстой л төгс золиг байдаг юм байна" цааш унших » 2007-08-27 15:36:33
Хаад ноёд гэхээр хэдэн мянган жилийн тэртээгээс эл асуудлыг ярих болно. Хаан болон хаант ёс чухам яаж үүссэн, түүний эрх мэдэл, ихэс дээдсийн хэрэглээ, тансаг амьдрал, бусдаас өөр орчин гээд бидний ном зохиол, киноноос харсан гайхамшгийн амьдралыг бид мэднэ. Бидний мэдэх хаан бүр хязгааргүй эрх мэдэлтэй. Түүнийг тойрох ноёд, баяд ч мөн адил.
Хөрөнгө мөнгө, эрх ямбанаас гадна ихэс дээдсийн эмс бүсгүйчүүд, ор хөнжлийн асуудал чухам өндөрт тавигддаг байна. Энэ л асуудлыг ордны ёсонд “Ихэс дээдсийн нууцын ёсон” гэх ажээ. Ихэс дээдэс олон эхнэртэй. Тэдний зарим нь хэдэн зуун хатан, татвар эмстэй. Гэвч тэд яаж энэ олон хатныхаа ор хөнжлийн ажлыг зохицуулж чаддаг байсан бол гэдэг асуудал нууц байсаар…
"Хаад, ихэс дээдсийн нууцын ёсон" цааш унших »